10 алхамт арьс арчилгаа гэж юу вэ?

2021-10-07 14:42
10 алхамт арьс арчилгаа гэж юу вэ?

СОЛОНГОСЫН 10 АЛХАМТ АРЬС АРЧИЛГАА


10 step skincare



1. ТОСОН ЦЭВЭРЛЭГЧ

Нүүрний будгийг задалж цэвэрлэнэ, нарны тос болон тоос шороо болон өдрийн турш ялгарсан тослогийг цэвэрлэнэ . Өнгөн хэсгийг цэвэрлэнэ.


2. ХӨӨСӨН ЦЭВЭРЛЭГЧ

Яг өөрийн арьсыг цэвэрлэх үе бөгөөд арьсны гүнрүү нэвтэрч цэвэрлэнэ.


3. ГУУЖУУЛАГЧ

Арьсны өнгөн хэсэг дээрх хатуурч үхэжсэн эд эсийг цэвэрлэн нөхөнтөлжилтийг сайжруулна.

Шинэ арьс доороос гарч ирэхэд тусална.


4. ТОНЕР

Цэвэрлэгдсэн арьсны нүх сүвийг онгойлгож, арьсны PH-г тэнцвэржүүлэн дараагийн бүтээгдэхүүнд бэлдэнэ.


5. ЭССЭНС

Арьсны уян хатан чанарыг сайжруулах, чийгшүүлэх, тэжээл өгөх, залуужуулах зэрэг арьсны асуудлыг арилгах үйлчилгээтэй.


6. Сэрум, ампул зэрэг арьсны зөвхөн тухайн асуудалд чиглэсэн бүтээгдэхүүнүүнд орно.

Үрчлээний эсрэг, Сорив нөсөө толбо багасгах гэх мэт.


7. ШИЙТ МАСК

Арьсны чийгийг нэмэгдүүлэх, нөсөө толбо бүдэгрүүлэх, булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй.


8. ЗОВХИНЫ ТОС

Нүүрний арьсны хамгийн нимгэн хэсэг бөгөөд өөрийгөө хамгаалах чадваргүй хэсэг тул 25+ насанд заавал өдөр бүр хэрэглэнэ.


9. ЧИЙГШҮҮЛЭХ ТОС

Өмнөх алхмуудад арьсандаа түрхсэн бүх бүтээгдэхүүнийг түгжиж, бүрхүүл үүсгэн арьсыг чийгшүүлнэ.


10. НАРНЫ ТОС

Нарны хортой UVA / UVB туяанаас хамгаалж, харшил болон арьсны өвчлөл, нөсөө толбо хөгшрөлтийн эсрэг хамгаална.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл