АРЬСНЫ НҮХЖИЛТ

2021-10-13 13:25
АРЬСНЫ НҮХЖИЛТ

АРЬСНЫ НҮХЖИЛТ

Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг төдийгүй шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн арьсны гадаргууруу амсартай уутанцар хэлбэрээр оршдог.

Нүх болгонд үс бий. Үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсруулах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралттай шууд хамааралтай төдийгүй хэдий чинээ их тос ялгарна. Иймээс арьсны тослогоо тэнцвэржүүлэх хэрэгтэй.



НҮХЖИЛТ ТОМРОХ, ҮҮСЭХ ШАЛТГААН:

-Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөснөөс нүхжилт үүсдэг.

-Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактерууд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг.

-Хэт их тослог арьстай бол тослогынхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авалгүй явбал нүхжилт үүсдэг.

-Өөрийн арьсанд таарч тохироогүй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэхээс нүхжилт үүсдэг.

-Арьсны ариун цэвэр, эрүл ахуйдаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг.



Нүхжилтийн хэлбэр :

- Дугуй ( арьсны хэт тослог, буруу арчилгаатай холбоотой )

- зууван ( хөгшрөлтийн улмаас үүснэ )



Нүхжилт торохоос урьдчилан сэргийлэх арга :

-Хэт халуун усаар угаахгүй байх , бүлээн арьсны температуртай ижил усаар угаах.

- Тослог арьстай бол тослог бууруулах тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх

- Тогтмол арьсаа цэвэрлэж будагаа арилгаж унтаж байх

- Дасгал хийхээсээ өмнө нүүрээ цэвэрлэх, дасгал хийж дуусаад нүүрээ цэвэрлэх

- Өсвөр насны хүүхдүүд хуулдаг маск хэрэглэхгүй, салонд орж шахуулахгүй байх .



Нэгэнт үүссэн томорсон нүхийг агшаах арга :

- Niacinamide , Bha , агуулсан бүтээгдэхүүн нүхжилт агшаах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэж арьсны тослог бууруулж нүх сүвийг гүн цэвэрлэж гуужуулах

- Шавар маск тогтмол хэрэглэх

- Аль болох шахахгүй байх

- Хуулдаг маск хэрэглэж нүхээ цэвэрлэсэн бол заавал нүх агшаах тонер , серум араас нь түрхэх

- Өдөр бүр арьс арчилгаагаа тогтмол хийх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл