DRY SKIN VS DEHYDRATED SKIN
Хуурай арьсыг таних хялбархан.
Ямар ч тослоггүй бөгөөд булбарай биш, хуурайшсан байдаг. Энэ байдалд анхаарахгүй бол цаашдаа ч хуурайшиж болно. Уур амьсгал, улирал, зарим үйл хөдөлгөөн зэргээс шалтгаалж арьс хуурайшдаг ч үүнээс үл хамааран арьс арчилгааны чанартай бүтээгдэхүүн хэрэглэхгүй тохиолдолд энэ тухгүй байдал үргэлжилсээр байна.
Холимог арьс нь зарим хэсгээр тослог бөгөөд зарим хэсгээр хуурай байдаг. Жишээ нь бид Т зоне гэж ярьдаг нь дух, хамар, эрүү хэсгээр тослогтож, бусад хэсгээр хуурай байхыг хэлдэг.
Нөгөөтэйгүүр Dehydrated арьс нь хуурай арьс шиг мэдрэгддэг ч том ялгаатай.
Dehydrated арьс нь заримдаа гарч, заримдаа арилдаг түр зуурын шинжтэй. Өөр шинж тэмдэг нь хэвийнээс илүү, бүр хэт их хэмжээний тос арьсны гадаргууд үүсдэг. Энэ тос нь арьсны бүхий л нүх сүвээр гадагшлах ч та хуурайшсан арьс мэдэрсээр байх болно. Энгийнээр бол тослогтсон арьсны гадаргуу дор арьсны гүнд хуурайшсан байгааг хэлнэ. Энэ яг л тоснууд хөвж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Үүнд арьс арчилгааны буруу хэвшил, замбараагүй бүтээгдэхүүний хэрэглээг буруутгаж болох юм.
Хуурай арьстай байснаа гэнэт зарим хэсгээр тослог болж заримдаа хуурай болоод л өөрчлөгдөж байвал холимог боллоо гэж бодолгүй Dehydrate байж болох учир чийгшлээ зогсоолгүй таарсан сайн бүтээгдэхүүнээр тогтмол арчилгаа хийж арьсаа сонсоод үзээрэй. Сууриндаа маш их хэмжээний хуурайшилт байгааг мэдэхгүй хатаах бүтээгдэхүүн хэрэглэж буруутахвий
Dehydrated арьсны шалтгаан
Олон хүчин зүйлс байж болох ч гол учир нь арьс эмзэглүүлэх, цочроох, харшлуулах найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэснээс үүддэг. Энэ байдал нь арьсны буруу бүтээгдэхүүн хэрэглэснээс улам даймжрах ба арьсны тэнцвэргүй байдалд хүргэнэ. Өөрөөр хэлбэл Dehydrated болох нь таны арьс таны хийсэн аль нэг зүйлд дургүйцсэн дүр зураг юм. Цаашилбал энэ нь эмзэг арьс болох магадлалтай юм.
Байдлыг хүндрүүлэх орц: денатурат алкохол, ментол, чинжүү, эсвэл үнэртүүлэгч (нийлэг эсвэл байгалийн) нь арьсны гадаргууг хатааж хуурайшуулах үйлчилгээтэй. Энэ нь тос үйлдвэрлэх явцыг өдөөж, арьсны нүх сүвийг бөглөж орхидог. Мөн хүчтэй ширүүн үрэгч, сойзон цэвэрлэгч зэрэг нь байдлыг хүндрүүлж болох юм.
Хэрхэн энэ байдлыг зогсоож болох вэ?
1. Зөөлөн, өндөр үр дүнтэй цэвэрлэгч хэрэглэх
2. Цэвэрлэгч сойз болон цочроох ширүүн зүйл хэрэглэхгүй байх. Алчуураар хүчтэй арчиж болохгүй.
3. Алкохолтой биш арьс нөхөн сэргээх, тэжээллэг, анти-оксиданттай тонер, серум, чийгшүүлэгч ашиглах
4. Хэдийгээр AHA&BHA, өндөр витамин С болон ретинолын орц гайхалтай үр нөлөөтэй ч ийм төрлийн арьсанд өдөр бүр хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Оронд нь зөөлөн хэлбэрийн гуужуулагч хэрэглэж болно. Хамгийн гол нь өөрийнхөө арьсыг ажиглаж, юу гэхийг нь сонсоорой.
5. Таны хэрэглэдэг аливаа арьс арчилгааны үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүнээс (анхилуун тос, синтетик ч бай, аль аль нь бүх төрлийн арьсанд асуудалтай) зайлсхийж алв болох байгалийн гаралтай орц найрлага нь тодорхой бүтээгдэхүүн сонгож байгаарай