7SKIN METHOD / Арьсаа усан чийгээр услах арга

2021-10-13 13:32
7SKIN METHOD / Арьсаа усан чийгээр услах арга

Арьс таталдаж хуурайшиж байна уу ?


Сэрүүний улиралд Хуурай арьстай бол угаасаа 2 дахин хуурайшина.

Дээрээс нь тослог, холимог арьстай хэрнээ яагаад ч юм хуурайшаад л байдаг. Энэ нь хүйтний улиралаас гадна гүний усан чийг алдагдахад хуурайшилт үүснэ.

Энэ бүх хуурайшилтын асуудлыг 1 алхамаар шийдэхэд зориулж K-Beauty ертөнцөд 7 SKIN METHOD гэх арга дэлгэрснээр ази гэлтгүй европынхон хүртэл ихээхэн хэрэгжүүлж хүн бүр туршиж хуурайшилтыг арилгах үнэхээр үр дүнтэй арга байна гэж шуурсаар байна.


7SKIN METHOD гэдэг нь 7 удаа давхарлах буюу усан бүтэцтэй тонер, эссэнцийг шөнийн тос түрхэхээсээ өмнө 7 удаа давхарлан хөнгөн шавшиж хэрэглэх арга юм. Хуурайшилттай санагдах тэр үед хэрэгжүүлснээр sheet mask тавьсантай адил арьсний гүн рүү чийг өгнө гэж тайлбарладаг. Яагаад анх энэ арга гарсан бэ гээд уншихад sheet mask нь арьсыг гүн чийгшүүлдэг богино хушацаанд арьсыг сэргээж өгдөг хэдий ч хог хаягдлыг маш их нэмэгдүүлж хийгдэж буй материал нь байгальд ээлтэй бус байгаа нь сүүлийн хэдэн жил санаа зовоох асуудал болж маш их яригдах болсон. Тиймээс ч гоо сайхны компаниуд унтлагын маскийг ихээр худалдаанд гаргах болсон ба арьсыг хэрхэн хурдан хугацаанд сэргээж усан бүтцээр услах вэ гэх асуудал үүссэн байна. Мөн миниманилст үзэл баримтлал нилээн дэлгэрснээр арьс арчилгааны цомхон бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүст энэ арга маш их таалагдсан байна.

Ердөө өөрийн хэрэглэх дуртай таардаг тонер, эссэнцийг 7 удаа давхарлахад л болно. /Гэхдээ гол анхаарах зүйл бол сайн найрлагатай байх alcohol,  paraben гэх зэрэг аюултай орц ороогүй байх хэрэгтэй шүү /

Мөн энэ арга дэлгэрснээр 7 skin method хийхэд тохиромжтой гэсэн тайлбартайгаа тонер , эссэнц худалдаанд гарч youtube-д хүртэл жагсаалтууд орох болсон билээ. Хайлт хийгээд үзээрэй. 


Манайд худалдаалагдаж байгаа тонеруудаас 7 skin method хийхэд тохиромжтой нь : 

👍Cosrx Centella alcohol free toner

👍Cosrx cica toner 

👍Etude house Soon Jung toner 

👍Klairs supple preparation original toner 

👍Pyunkang yul essence toner 



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл